Николь Шерзингер сүй тавилаа

img

“Pussycat Dolls” хамтлагийн ахлагч 34 настай дуучин Николь Шерзингер "Formula 1"-ийн нисгэгч Льюс Хэмилтонтой үерхээд таван жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд хамтдаа амьдарч байсан хосууд ганцхан удаа салсан, тэд олны хайр хүндлэлийг хүлээсэн үлгэр жишээч байдлаа өнөө хэр нь алдаагүй яваа. Хэдийгээр үзэсгэлэнт бүсгүй Николь Шерзингер хайртай залуутайгаа гэрлэх хүсэлтээ хэвлэлээр дамжуулан илэрхийлж байсан ч Льюс Хэмилтон “Нас залуу байна, одоогоор гэр бүлтэй болоход эртдэнэ” хэмээн ярьж урмыг нь хугалсан удаатай.

.

Түүний дараа дуучин бүсгүйн аав нэрт тамирчныг хүргэнээ болгоход бэлэн буйгаа мэдэгдсэн ч Льюс бас л тоогоогүй гэдэг. Тэгвэл энэ удаа тэр бодлоо өөрчилж, удтал хүлээсэн сүйн бөгжийг нь Николь Шерзингерт зүүлгэхээр шийджээ.

.

Энэ тухайгаа тамирчин залуу саяхан "The Sun" сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан бөгөөд найз бүсгүйдээ удахгүй болох “British Grand Prix” уралдааны үеэр гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ. “Бид хамтдаа таван жилийн хугацааг өнгөрүүлсэн. Энэ бол хүний амьдралын багагүй хугацаа. Тиймээс бид ирэх жилээс өмнө гэрлэх байх” хэмээн “Formula-1”-ийн тамирчин ярьсан байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anuud:
bbc deer baina lee dahiad niilsen gd hotsroogvi medeelel
2013-07-05
Anuu:
Salchihsan shde. Medeelel chin hotsrogdsiim bna daa
2013-07-05
zochin:
az jargal husgye
2013-07-05