Ё.Отгонбаярын хэргийг эхнэрийнх нь хэрэгтэй хамтатган шалгахаар болжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт үүсгэсэн эрүүгийн хэргийг түүний гэргий О.Эрдэнэсолонгын хэрэгтэй хамтатган шалгахаар болжээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Тэдний хэргийг нэгтгэж, Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хоёр жилийн өмнө Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд круйзер-200” маркийн автомашиныг нь
дээрэмдэж, хахууль авахыг завдсан гэх асуудлаар шалгаж байна. Харин түүний гэргий О.Эрдэнэсолонгыг дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 21-н дансаараа дамжуулан онц их хэмжээний мөнгийг байршуулан, угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ