Наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Тус байнгын хороо өчигдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг төсөлд бүрэн тусгасны зэрэгцээ зарим зохицуулалтыг нэмж тусгасан байна. Тухайлахад улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд хуульд заасан болзлыг хангасан тохиолдолд улсын аварга цол олгох, уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуульд заасан болзлыг хангасан бөхөд зохих цолыг олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. Байнгын хороо хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Тухайлахад гишүүн Б.Бат-Эрдэнэ цаашдаа баяр наадамтай холбоотой асуудлыг мэргэжлийн холбоод нь дотооддоо шийддэг байх талаар байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан эсэхийг тодруулахад байнгын хорооны дарга А.Бакей “Хуулийн төслийг хэлэлцэх явцад үндэсний уламжлалаараа зохицуулагдаж ирсэн асуудлыг заавал хуульчлах гэх нь буруу, мэргэжлийн холбоод нь өөрсдөө шийдэж зохицуулдаг нь байх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байсан. Гэхдээ нэгэнт хуулиар зохицуулагдаж байгаа асуудал учраас энэ удаад төслийг хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Цаашдаа байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг нэг мөр шийдэх байр суурьтай байгаа” гэдгээ хэллээ.

Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 32 нь буюу 65.3 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ãàíàà:
ºâãºí ãîí÷èãîî èéìýðõ¿¿ ìàÿãààð íààäìûí õóóøóóðíûõàà ìºíãèéã îëæ áàéãàà þì áèç ìîíãîëä ººð õèé÷èõìýýð øèíý÷èëìýýð þì çºí人 ë áàéíà ãýòýë ãîí÷èãäîðæ ãýäý㠺⺺ íóòãèéíõàà áºõ÷¿¿äýä çîðèóëæ õóóëü øèíý÷èëæ áàéäàã áîäâîë àðõàíãàéí 90 æèëèéí îéä òîì áýëýãòýé î÷èæ áàéãàà íü ýíý þì áàéëã¿é äýý õ¿í çºíºíºº ãýæ............
2013-07-05