Европын орнуудын ажилгүйдлийн түвшин нэмэгджээ

img

Европын холбооны улс орнууд дахь ажилгүйдлийн түвшин сүүлийн улиралд нэмэгджээ. Шинжээчдийн тооцоолсноор Евро бүс дэх улс орнуудын ажилгүйдлийн хувь хэмжээ өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 12-12.1 хувь болон нэмэгдсэн байна. Шинжээчид илүү огцом өсөлт гарч болзошгүй гэж ажиглаж байсан ч харьцангуй багаар нэмэгджээ. . ЕХ-ны үзүүлэлтийг бусад улс орныхтой тухайлбал, АНУ-ын ажилгүйдлийн түвшинтэй харьцуулбал бараг дахин илүү байгаа юм. Америкт энэ үзүүлэлт 7,5 хувьтай байгаа бол ЕХ-ны орнуудад 12,1 хувьтай байна. Ингэхдээ ЕХ-ны улс орнуудаас Испани, Грек зэрэг оронд ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр хувьтай байгаа юм. Энэ хоёр улсад хөдөлмөрийн насны нийт иргэдийн 26,9 болон 26,8 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд бүртгэгджээ. Түүнчлэн сүүлийн нэг жилийн байдлаар 1 сая 300 мянган хүн Европ тивд ажилгүй байгаа гэсэн мэдээллийг гаргалаа. . Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ