Кубын тэрс үзэлтэн Фариньяст шагналыг нь нөхөн олгожээ

.
Фариньясын уйгагүй тэмцлийн дүнд Кубын засгийн газар улс төрийн хэргээр хоригдож байсан 52 хүнийг шоронгоос сулласан юм. Чухам тэмцлийн энэ л арга хэлбэрээ ашиглан Фариньяс Кубын иргэдийн интернэтэд нэвтрэх эрхийн төлөө тэмцэж, улс төрийн цензурыг сөрөн зогсч байсан удаатай. Ийнхүү өөрийн амь биеэ хайрлалгүй тэмцэж байсан Фариньяст одоогоос гурван жилийн өмнө Сахаровын нэрэмжит “оюун ухааны эрх чөлөөний төлөөх” тэмцлийн шагналыг олгосон ч Кубын тэрс үзэлтэн шагналаа авахаар ирж чадаагүй юм. Түүнд нэр хүндтэй шагналыг нь Страсбург дахь Евро парламентын тусгай хуралдаан дээр гардуулан өгчээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ