К.Сайрааны бие сайнгүй байгаа тул шалгаж чадахгүй байгаа гэнэ
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж асан Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газраас шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл ТЕГ-ынхан түүнийг шалгахаа түр хойшуулжээ. Учир нь К.Сайрааны бие сайнгүй байгаа бөгөөд ХБНГУ-д мэс засал хийлгэсэн ч бие нь дээрдэхгүй байгаа гэнэ. Иймд түүнийг шалгах ажлыг түр хойшлоод байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ