Тахлын вакциныг үнэгүй хийнэ

img

Жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногт тарваган тахлын вакцинжуулалтын аян эхэлж, иргэдийг хамруулдаг. Харин энэ жилийн тарваган тахлын вакцин энэ сарын 15-наас үнэ төлбөргүй хийгдэж эхлэх юм байна.

Вакциныг  нийслэлийн бүх  дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн төв, сум багийн эмнэлэг болоод тарваган тахлын голомтот нутгийн халдварын эрсдэлтэй бүлгийн хүн амд болон нэгээс дээш насны хүүхдүүд хийлгэх боломжтой аж.  Иймд тарваган тахлын голомт бүхий орон нутгийг зорих гэж байгаа, урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийлгэх сонирхолтой иргэд харьяа эмнэлэгтээ хандаж болох юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ