“Chicago bulls” багийн тоглогч Луол Дэнг Монголд наадам үзнэ
Домогт Чикаго Буллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч Луол Дэнг наадам үзэхээр Монголд ирэхээр болжээ. Тэрбээр “Скайтел” групп, “Алтай холдинг”- ийн урилгаар энэ сарын 12-13 нд манай улсад айлчлах аж. Энэ үеэр тэрбээр Монголд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй танилцах юм байна.
Сонирхуулахад, тэрбээр 1985 онд Суданы Вау хотод төржээ. Түүний аав нь тус улсын Засгийн газрын гишүүн байсан гэнэ. Эх оронд нь иргэний дайн гарах үед тэдний гэр бүл Египет рүү нүүсэн байна. Тэнд Луол Дэнг NBA-гийн төвийн тоглогч Манют Болтой танилцан сагсан бөмбөг заалгаснаар энэ спортыг сонирхох болсон түүхтэй.
Тэрбээр өдгөө эрүүл мэнд, боловсрол, сагсанбөмбөгийн спортыг дэмжиж ажилладаг “Луол Дэнг” сан ажиллуулдаг юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ