Их хэмжээний самарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан хушны самар хилээр гаргахыг завдсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ. Одоогоор тус хэргийн холбогдогч болох хятад, монгол иргэдийг сулласнаас гадна самруудыг нь эздэд нь өгөхөөр болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрэгт цагдаагийн байгууллагын ажилтнууд холбогдсон бөгөөд самрын эздээс хээл хахууль авсан, зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлдэг сүлжээ бий болгосон гэх үндэслэлээр шалгаж байсан аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ