
Тагнуулч асан Эдвард Сноуден Москвагийн олон улсын нисэх буудал “Шереметьево”-д одоо хүртэл байсаар байна. Түүнийг Боливийн ерөнхийлөгчийн онгоцонд суусан хэмээн олон улсын шуугиан тарьсан ч паспортгүй түүнийг аль нэг орон улс төрийн орогногчоор хүлээж авах хүртэл транзит бүсэд байсаар байх юм.
“Викиликс” Сноудены орогнол хүссэн 21 орны жагсаалтыг нийтэлжээ. Энэ нь Австри, Болив, Бразиль, Венесуэл, Герман, Энэтхэг, Ирланд, Испани, Итали, Хятад, Куба, Нидерланд, Никарагуа, Норвег, Польш, ОХУ, Финланд, Франц, Швейцарь, Исланд, Эквадор юм. Эдгээр орнуудаас арав гаруй нь татгалзсан хариу өгөөд байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ