Боливийн ерөнхийлөгч Америкийн ЭСЯ-ыг хаахаа мэдэгджээ

img

  Боливийн ерөнхийлөгч Эво Моралес АНУ-ын Элчин сайдын яамыг хаах бодолтой байгаагаа  мэдэгджээ. Энэ мэдэгдлийг Өмнөд Америкийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт дээр хийсэн байна. Боливийн Кочабамба хотод Аргентин, Уругвай, Эквадор, Венесуэл, Суринам зэрэг улс орны ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм. Ерөнхийлөгч нар саяхан болсон хэргийг хэлэлцэж ямар арга хэмжээ авахаа ярилцаж байгаа аж. Боливийн ерөнхийлөгчийн онгоцыг Э.Сноудентэй холбоотойгоор саатуулан Венад буулгасныг  тусгаар улсын төрийн тэргүүний эрх чөлөөнд халдсантай адилтган үзэж байгаа юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ