Зэсийн ханш 1000 гаруй ам.доллараар унажээ

img

Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц 399625 тонн байгаа талаар тус биржээс мэдээлж байна.   Зэсийн нөөц нь  хоёрдугаар сараас эхлэн тогтмол  нэмэгдсээр тавдугаар сард   470 орчим мянган тоннд хүрээд байсан тус биржийн нөөц  ерөнхийдөө 450 мянган тонноос буухгүй байсан юм. Тэгэхээр одоо 400 мянган тонноос уруудсан үзүүлэлттэй байгаа нь буурсаныг илтгэнэ. Тэрчлэн өнөөдөр тонн зэс 7501 ам.долларын үнэлгээтэй байгаа нь долоо хоногийн өмнөхөөс буурсан үзүүлэлт. Энэ сарын 11-ний өдөр Лондонгийн бирж дээр тонн зэс 7639 ам.доллар байсан. Харин өнгөрөгч сарын 11-ний өдөр 7290 доллар байв. Тэгэхээр өмнөх сарын ханшаас өссөн үзүүлэлт байна. Харин нэг жилийн өмнө буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 8830 ам.доллар байж. Энэ нь тонн зэсийн ханш нэг жилийн өмнөхөөс 1000 хол давсан ам.доллараар буураад байгааг харуулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

x0GRef vtsolcsyxrko
2012-01-03
Yeah, that's the tikcet, sir or ma'am
2012-01-01
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-19
teneg setguulch ve ,garchigaa zuv uguuchee
2011-11-18