Наадмын тасалбар маргааш худалдаанд гарна
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 06-наас буюу маргаашнаас эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалах ажээ.
Баяр наадмын багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил үнээр буюу Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгөөр борлуулах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ