Мурсиг төрийн шоронд хорилоо
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаас нь огцруулж шоронд хорьсон байна. “ВВС” агентлагийн мэдээлснээр Египетийн төрийн шорон хэмээн нэрлэгдсэн Ахсум шоронд Мухаммед Мурси болон Лалын ахан дүүс хөдөлгөөний 60 гаруй хүмүүстэй хамт хорьсон. Мөн парламентын спикер Саад эль-Кататни, Бадигийн орлогч Рашад Байюми нарыг төрийн мөнгийг хувьдаа завьшсан хэргээр баривчилж, шалгаж байгаа аж.
“СNN”-ийн мэдээлснээр Ахсум шоронд төрийн томоохон хоёр дарангуйлагчийг хамт хорилоо. Египетийн өмнөх ерөнхийлөгч Хоснэ Мубарек болон өмнөх засгийн газрын хэд хэдэн сайд, албан тушаалтнууд уг шоронд хоригдож байна гэжээ.
.
Саяхан ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн тангараг өргөсөн Адли Мансур Исламын хөдөлгөөний 312 тэмцэгчийг баривчлах тушаал өгсөн байна.
НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Гин Мун “Египет оронд хамгийн чухал зүйл бол дахин хөл дээрээ босох явдал. Иргэдийн сэтгэл санааг тайвшруулан, нэн даруй хэвийн байдалд оруулах зогсоох ёстой” гэсэн шаардлага тавьжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Египетийн армийн удирдлагуудад хандан нэн даруй иргэний засаглалд шилжихийг уриалж, эдийн засгаа сайжруулахыг хүсчээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ