
Эрхүүгийн засаг захиргааны баригдаж байгаа байшингийн дээвэр дээр 11 цагаас эхлэн нэгэн гадаад иргэн суусан тухай Оросын орон нутгийн сайт мэдээлжээ. Оршин суугчдын ярьж байгаагаар түүний хэлж байгаа үгээс паспорт, документ гэсэн үгийг эхлээд оросоор дараа нь гадаад хэлээр хашгирах нь сонсогдож байсан гэнэ.
Тэрбээр 40 орчим настай, эрэгтэй байжээ. Ажилчид түүнийг хятад гэж бодож байсан аж. Түүнтэй хамтран ажиллахад ямар ч асуудал гардаггүй, бусдын л адил нэгэн байжээ. Оросууд түүнд ямар асуудал гарч дээвэрт гарсныг мэдэхгүй байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаа нар Горькийн гудамж, Сүхбаатарын нэрэмжит Пролетарийг явган замыг хаасан байна. Мөн Оросын Онцгой байдлын яамны удирдах газар, Дотоод хэргийн яамны удирдах газрын Эрхүү дэх төлөөлөгчид ажиллаж байгаа аж. Мөн Эрхүүгийн гал, түргэн тусламж, цагдаагийнхан ирсэн байна.
Эрэгтэй оросоор бага зэрэг ярьдаг ч орчуулагчаар дамжуулан харилцаж байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээгээр Монголын Консулын газрын төлөөлөгч иржээ. Түүнтэй цаг гучин минут ярьсан ч ямар нэг тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ