"Нарантуул" зах ес хоног ажиллахгүй
Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахи цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 09, 10-нд 08.00 –24.00 цагт ажиллаж, 07- р сарын 11, 12–нд амарч, 07- р сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса”сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 –22.00 цагийн хооронд ажиллана.
“Миний дэлгүүр”сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана.
“Скай” их дэлгүүр 07–р сарын 10, 11, 12, 13–нд 09.00 -21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.00– 20.30 хүртэл ажиллана. 07–р сарын 14–16-ыг дуустал амраад, 07 –р сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 07 -р сарын 10-нд ердийн цагийн хувиараар 11.00-20.00 цагт ажиллаж , 07-р сарын 11-нээс эхлэн 07–р сарын 19–нийг дуустал амарна. 07-р сарын 20-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 07–р сарын 10–нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж, 07–р сарын 11 -16 –ыг хүртэл амраад, 07–р сарын 16 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв 07–р сарын 10–нд өглөө 07.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 11, 12, 13 –нд амраад, 07 –р сарын 14 –нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 07 –р сарын 10 –нд 06.00 –18.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 11 -15 –ыг дуустал амраад, 07 –р сарын 16 – наасс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 07 –р сарын 10 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 07–р сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад, 07- р сарын 16 –наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 -р сарын 10 -нд 10.00 – 20.00 цагт ажиллаж, 07 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 07 –р сарын 14 – өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ