Ямааны махаар наадмын хуушуур хийнэ
Наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Иймд нөөцийн мах борлуулагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуушуур хийх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, иргэдэд нөөцийн ямааны мах авахыг санал болгожээ.
Тодруулбал, энэ сарын 15-ыг хүртэл худалдаалах байсан ч ямааны махнаас бусад нөөцийн мах бараг дууссан байна. Харин ямааны мах их хэмжээтэй үлдсэн байгаа тул наадмаар хуушуур хийж үйлчлэх иргэдэд тус махыг худалдан авахыг санал болгосон гэнэ.
Иймд нөөцийн мах борлуулагчид хуушуур хийхэд амар болгох үүднээс гулуузаараа байгаа махыг шулж машиндаж эхэлсэн гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ