Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлт тавьжээ
Лобби төвд яг одоо эмч, эмнэлгийн ажилчид Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарын талаар мэдээлэл хийж байна.
Тодруулбал, тэд Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны харъяа зарим тусгай мэргэжлийн төвүүдийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль бус аргаар явуулж байгаа хэмээн шүүмжилж байгаа аж.
Мөн салбарын сайд Н.Удвал энэ сарын эхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлт тавьсан сураг байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөл өдгөө ЭМЯ-нд шалгалт хийж байгаа аж. Уг шалгалтыг Төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хяналтыг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор хийж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ