АНУ-д нефтийн үнэ өсөв

img

Египетэд болж байгаа зөрчил мөргөлдөөнөөс болоод АНУ-д баррель нефтийн үнэ  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 ам.долларын хүрч өсчээ. Өчигдрийн байдлаар баррель нефть 102 ам.доллароор зарагдсан нь өмнөх ханшаасаа 2.4 хувь өссөн үзүүлэлт аж. Нефтийн үнийн хөөрөгдөл газар авбал өнөөгийн Египет дахин эдийн засгийн тогтворгүй байдалд хүрэх юм. Гадаадын жуулчид тус орныг ихээр орхин гарч, дотоодын бүтээгдэхүүний зардал буусан нь нефтийн үнийн өсөлттэй холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Цаашид нефтийн өсөх суурах эсэх Суэцийн сувгийн хэвийн ажиллагаанаас шалтгаална хэмээн таамаглажээ. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ