Каванигийн төлөө ПСЖ 63 саяыг санал болгов

img

Францын хөлбөмбөгийн ПСЖ баг Италийн “Наполи” багийн довтлогч Эдинсон Каваниг 63 сая еврогоор авах санал тавьжээ. “Би Каваниг өөрийн багт авмаар байна. Тэр надад дэндүү таалагдаж байгаа. Тэр манай багт ирвэл сайн. Гэхдээ над шиг ийм хүсэлтэй олон хүн байгаа гэдгийг би мэдэж байна” хэмээн Парис хотын багийн ахлах дасгалжуулагч Лоран Блан ярьсан байна. . Италийн баг уругвай довтлогчийнхоо үнийг хатуу барьж буй тул Францын баг үнийн саналаа 63 сая еврод хүргэжээ. Хэрэв энэ наймаа амжилттай болвол Кавани “Наполи” багт хамт зүтгэж байсан довтлогч Эсекиэль Лавесситай хамтран тоглох ажээ. Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ