Шүүхэд төлөөлөх эрхийг бүртгэх ажиллагаа энэ сарын 8-наас эхэлнэ

img

  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ” гэж заасан. Үүний дагуу өнгөрсөни сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 03 дугаар тогтоолоор “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам” батлагджээ. Журмын дагуу шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүссэн хуульчийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн бүртгэнэ. Ийнхүү бүртгүүлэхийн тулд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбарыг батлагдсан загварын дагуу гаргасан өргөдлийн хамт бүрдүүлэх хэрэгтэй ажээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ