Үндсэн хуулийн хөшөөний нээлт болов

img

  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн ордны өмнөх талбайд боллоо.Монгол Улсын газрын зургийн хэлбэртэй байгалийн  боржин чулуугаар бүтээсэн энэхүү хөшөөний дээр нь монгол гэрийн хэлбэр бүхий бүрхүүл,  хөшөөний өмнөх хэсэгт тулга байрлуулсан байна.Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч  Ж.Амарсанаа энэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн хөшөө нь Үндсэн хуулийн цэцийнхний сэтгэл зүтгэлээр бүтсэнийг дурдаад Үндсэн хуулийн цэц  өөрийн ордон, Үндсэн хуулиар овоглосон гудамжтай бөгөөд одоо Үндсэн хуулийн хөшөөтэй болж байгааг онцлон тэмдэглэв. Дараа нь “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл.Шүүх эрх мэдэл” номын нээлт боллоо. Үндсэн хууль болон цэц, шүүхийн тухай хуулиудыг  эмхэтгэн англи хэлний орчуулгын хамт нэг ном болгон хэвлэн гаргаж байгаа нь энэ ажээ. Энэ ном гурван хэсэгтэй бөгөөд  эхний хэсэгт, Монгол Улсын Үндсэн хууль, хоёр дахь хэсэгт нь Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиуд, гурав дахь хэсэгт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг эмхэтгэн нийтэлсэн байна. Эдгээр арга хэмжээний хүрээнд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон ажилчдын хүүхдүүдийн бүтээсэн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо  гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-05