Өнөөдөр XIX хорооллын арын замыг хаана

img

Энхтайваны гүүрний баруун талын “Петровис” шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1,4 километр авто замыг маргааш оройны 22:00 цагаас эхлэн бүхэлд нь хаахаар болжээ.

Нарны гүүрээс уруудах замыг Энгельсийн гудамж хэмээн нэрлэдэг. Энэ замын зүүн хэсэгт 19 дүгээр хорооллын “Үйлчилгээний төв” хүртэлх зам бүрэн хаалттай байгаа. Энэхүү 1,4 километр авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийх юм. Тиймээс 19 дүгээр хорооллын арын замыг тав хоногийн турш хааж, зам барилгын ажил гүйцэтгэж, долдугаар сарын 10-ны өглөө нээх ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ