Хөх хотод ял эдлэж байгаа иргэдээ эргэжээ
Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ-ын консулын албан хаагчид энэ сарын 3-ны өдөр Хөх хотод ял эдэлж байгаа болон урьдчилан хорих газарт саатуулагдан шалгагдаж буй нийт 23 иргэдээ эргэжээ. Ингэхдээ тэдний санал хүсэлтийг сонсон, хорих газрын нөхцөл байдалтай биечлэн танилцах, удирдлагуудтай уулзах ажлыг зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээний хүрээнд Хөх хотод ял эдэлж буй иргэддээ эрх зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ