Улаанбаатар 23 хэм дулаан байна

img

  Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 34-39 хэм, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ