Ева Лонгория шинэ найз залуутай болжээ

img

  Ева Лонгориягийн шинэ найз залуугаар “Ready for Love” шоунд оролцогч Эрнесто Аргуэллот гэгч залуу тодроод байна. Тэрээр 34 настай ба Майамид хувийн бизнес эрхэлдэг нэгэн хэмээн жүжигчний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Эрнесто Евагийн санаачилан  найруулсан  NBC телевизийн “Ready for Love” реалити шоунд шилдэг 15 оролцогчийн нэг байжээ.   Тэр үедээ Эрнесто Америкийн миссээр шалгарч байсан Шанди Финнэсэйтэй үерхэж нэлээд шуугиан тарьж байсан удаатай. Харин тэр хоёр 2012 онд дараагийн цувралын дараахан салсан ажээ. Эрнесто хэлэхдээ “Би хэзээ ч өмнө нь хүнд жинхэнээсээ хайртай болж байгаагүй. Би үнэхээр халуун дулаан хайрыг хүсч байна. Яг л миний эцэг эх хоёр шиг. Тэд 38 жил хамтдаа амьдарч байна. Миний хувьд гэр бүл, үр хүүхэд үнэхээр чухал” гэж хариулжээ. Харин холливудын хамгийн сайхан хүүхэн маань “Бид хоёрын хайр олон жил үргэлжилсэн хайр байгаасай" хэмээн хэвлэлийхэн хэлжээ. Б.Дэлгэрцэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

owoo shdee:
bolj l baina shdee kkkkkkkkkk
2013-07-06