217 км төмөр замын барилгын ажил 18.8 хувьтай байна

img

  Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр УИХ-ын чуулганд мэдээлэл хийх үеэрээ зам барилгын ажлын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  Тухайлбал, зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох  ажлын хүрээнд Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 107 км урт, 45.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн хийгдэж дуусаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна.   Нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг шинэчлэн засварлах, босоо, хөндлөн чиглэлд хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Өргөөгийн уулзваруудыг 4 замын уулзвар болгон шинэчилж, ашиглалтад оруулсан ба Хүй долоон худгийн  8,5 км авто замын ажил бүрэн дууссан.  540.0 сая гаруй ам.долларын өртөгтэйгөөр хийгдэж байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын барилгын ажилд 500 гаруй хүн, 250 гаруй техник, машин механизм ажиллаж байна. Барилгын ажлын явц 18.8 хувьтай байна хэмээсэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ingej hudlaa buu yrildaa Duusaagui l baina suudee
2013-07-07
хонгор:
Хэд хоногын өмнө Баянхонгор яваад ирлээ, арай л дуусайгүй байна лээ дээ.
2013-07-07
govi:
setguulch uhaantai um bol gazar deerees ni survaljlaad uneniig medeel. zugeer l messenger yum bol boli naad ajlaa
2013-07-07