Армийнхан төрийн эрхэнд гараад энхтайван тогтсон улс байдаггүй

img

 

Өнгөрөгч сар жагсаал цуглаанаар дүүрэн сар байлаа. Ертөнцийн нөгөө бөөрөн дэх бразильчууд тээврийн хэрэгслийн үнэ нэмлээ гэж жагслаа. Хөлбөмбөгийн төлөө амиа өгөхөөс буцдаггүй гэж боддог ард түмэн маань сүүлдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулахыг эсэргүүцлээ. Ерөнхийлөгч, хатагтай Дилма Русеф ард түмэндээ олон амлалт өгч байж эсэргүүцлийн жагсаал цуглаан намдааж байв.

Мөн Грек, Болгарт, Чили, Камбож мөн эмэгтэйчүүдийн “FEMEN” хөдөлгөөнийхөн хүртэл энэ сар жагсаж тэмцээд авав.

Туркчууд бүтэн сарын турш Таксим талбайдаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ аврах эсэргүүцлээ илэрхийллээ. Цөөнгүй хүн амиа алдаж  мянган хүнийг баривчилж саатуулж ерөнхий сайд Эрдоган хатуухан мэдэгдэл хийж гаргасан шийдвэрээ цуцалж байж улс орных нь байдал тогтвортой болох тал руугаа хэлбийж байна.

Манай өмнөд хөршийн Шинжаан Уйгарт мөн л үндэстэн хоорондын зөрчилдөөн гарч олон хүнийг  баривчилсан ээлжит хэрэг гарлаа.

Энэ бүгдээс дэлхий нийтийн анхаарлыг Египетийн Тахрир талбайд болсон эсэргүүцлийн жагсаал ихээхэн татаж байна. Ердөө   жил  гаруйн  өмнө анхны  ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсиг  армийнхан хүчээр огцруулан,  түүний талын дэмжигчдийг баривчлан тус улсын нийслэлд буун дуу гарах болжээ.

Хоёр жилийн өмнө Египетийн дарангуйлагч Хосни Мубаракийг мөн  л армийнхны тусламжтай огцруулсан ч  тус улс ардчиллын замаар тууштай явж чадахгүй байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд, генерал мэдэгдэл хийж Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож Үндсэн хуулийн шүүхийн дарга Адли Мансурыг түр ерөнхийлөгчөөр сонгон хоёр өдрийн өмнө тангараг өргөлөө.

Дэлхий нийт армийнхныг төрийн эргэлт хийж байхад дэмжин уухайлж, баярлан хүлээн авч байгаа египетчүүдийг гайхан харж байна. Чили, Камбож гэхчлэн цэргийнхний хийсэн төрийн эргэлтийн  харгис үр дүнг хүн төрөлхтөн мартаагүй байна. Армийнхан хүч хэрэглэхийг эн тэргүүнд тавьдаг. Тэд тушаалаар “махны машин” шиг ажилладгийг мэдэхгүй хүнгүй. Одоо  тэдний сонгож авсан зам хэр оновчтойг харах л үлдлээ.

Харин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн захирал Мохаммед эль Барадей сонгогдвол улс орноо зөв замд оруулах найдвар бага ч гэсэн төрүүлж байгаа юм. Тэрбээр Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан. Дипломатч, ажлын арвин туршлагатай, олон улсад нэр хүндтэй нэгэн билээ.

Египетийн талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун иргэний нийгэм байгуулахыг анхааруулж, төрийн эрхэнд цэргийнхэн гарсанд харамсч байгаагаа илэрхийлсэн юм.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр Египетийн олон хот суурин газарт сөргөлдөгч талууд нэгнээ алж шархдуулан буун дуу гарах болсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулж байна.  Тус улсын эмнэлгийн байгууллагаас авсан мэдээгээр 30 гаруй хүн бууны суманд амиа алдсан аж.

Домгийн пирамидуудын эх нутаг, хэдэн мянган жилийн түүх, соёлтой ард түмэн дахин бужигнаж эхэллээ. Аялал жуулчлалаас дотоод нийт бүтээгдэхүүнийхээ  багагүй хувийг олдог египетчүүдэд энэ зун аялагчдад үйлчлэх зав гарахгүй нь.

 Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

6387+64+64:
er n ene bol tsergiihen yamar huchtei nolootei ve gedgee haruulj bga neg helber l ldee manaih shig ulsad olon nam evsel ter dundaa mongonii toloo you ch hiihees butsahgui bolson beznessiin tomoohon bulegleluud hoorondoo alaltsaj ter niigemd aidas toruulhees omno baiuj boloh arga youm uu da l gej harj bna
2013-07-08
çî÷èí:
Ýíý á¿õ õóéâàëäààíû àðä ÀÍÓ ººðºº ë áàéäàã áèç äýý.Ìàíàéä ÷ èéì þì õèéõ òóðøèëòàà ýëáýãäîðæîîð õèéëãýæ äºíãºñºí.Çîëèîñîíä íü 4 õ¿í àìü õîõèð÷ íýã õóëãàé÷ îëç õàéæ ÿâààä ¿õñýí.Ìîíãîë óëñûí õóóëü ¸ñûã ñàõèóëàõ ãýñýí 5 öàãäàà øîðîíä îðæ ñàìóóíûã çîõèîí áàéãóóëàã÷ ýëáýãäîðæ åðºíõèéëºã÷ áîëñîí.¯íäñýíäýý áîë àìåðèê÷óóä ñàíàñàíäàà õ¿ðñýí ãýñýí ¿ã.Äýëõèéí õî¸ð èõ ã¿ðíèé í¿äýí äýýð ë èéì þì õèéæ äºíãºäºã àðãàã¿é ë àðãà óõààíòàé èõ ã¿ðýíäýý,ÀÍÓ.Åãèïýò áîë òýäíèé õóâüä õ¿éòýí öàé,çàéäàí ìîðü ë ãýñýí ¿ã.
2013-07-06
зочин:
гэхдээ египтэд армийнхан гол үүргийг гүйцэтгэж байна, бусад улсад цэргийн эргэлт гарахад сүр болдог ардчилсан АНУ өмнө нь пакистанд одоо египтэд цэргийнхэн эрхийг авчихаад байхад юу ч хэлэхгүй байгаа юм даа, үүнийг л ашиг сонирхол гэдэг юм
2013-07-06
Батаар:
Чили, Өмнөд Солонгос гээд энх тайван тогтож, хөгжиж цэцэглэсэн улсуудыг яахуу? Манайд ч гэсэн ийм хатуу дэглэм хэрэгтэй л байгаа юм. Даанч арми нь дэндүү жул, тэгээд ч ард түмнээсээ хөнлий. Хэдэн ногооны хойноос үхэлдэж Энхийг сахиулах ажиллагаа гээч жүжигт тоглохоос хэтрэхгүй.
2013-07-06
çî÷èí:
Ëàëðóóä ñîëèîðäîã áàéíà ø¿¿ äýý.ªìíºä Ñîëîíãîñò òºðèéí ýðãýëò õèéæ òºð áàðüñàí öýðãèéí óäèðäàã÷ Ïàê Ãûí Õå óëñ îðíîî ÿàæ çºâ çàëæ áàð óëñ áîëãîñíûã ÿàõ ãýâ.Òýðíèé óëñ îðíûõîî òºëºº ãàðãàñàí ÷èí ñýòãýëèéí ç¿òãýëèéã àðä ò¿ìýí ¿íýëæ îäîî îõèí íü ¿ðãýëæë¿¿ëæýí òºð áàðüæ áàéíà.Öýðãèéí õ¿í ãýõýýðýý ìóó áàéäàã þì áèø.Ìàíàé ýðõ áàðèã÷ ÌÀÍÀÍ-í äàðãà íàðûã á¿ãäèéã íü Ïàê òºðèéí äàéñíóóäûã óñòãàñàí øèã áóóäàæ àëàõ õýðýãòýé.
2013-07-06