
Бангладеш дахь Английн албаны төлөөлөгч, дээд комиссар Роберт Гибсон Дакка дахь ерөнхийлөгчийн өргөөнд Бангладешийн төрийн тэргүүн Абдул Хамидад бараалахсан байна. Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар хөнджээ.
Абдул Хамид энэ үеэр Англи-Бангладеш улсуудын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж, сайн хөршийн бат бэх харилцаатай улс орнууд болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Бангладешийн ерөнхийлөгч энэ үеэр 1971 оны чөлөөлөх дайны үеэр Английн засгийн газраас улсынх нь төр засаг, ард түмэнд үзүүлж байсан тусламж дэмжлэгэнд ихэд талархаж явдгаа илэрхийлж хоёр орны харилцаа үргэлж бат бөх байх учиртай гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ