Гамшгаас үлдсэн аралд хөшөө босголоо

img

  Японы Ивате мужид 2011 онд байгалийн гамшигт үзэгдлийн үеэр далайн хүчтэй давалгаанд тэсч үлдсэн цорын ганц эргийн ойролцоох нарс модыг тойруулан дурсгалын газар байгууллаа. “Гайхамшигт нарс” гэсэн нэр авсан энэ мод Японы зүүн эргийн нутгаар нүүрлэсэн цунами, газар хөдлөлтөд тэсч үлдсэн байгалийн өөрийхөн бүтээсэн бүтээл юм. Ивате мужийн иргэд энэхүү модыг итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, хөгжил цэцэглэлтийн гол билэг тэмдгээ болгож залуу хосууд хуримынхаа тангарагыг өргөх болжээ. Харамсалтай уг мод сүүлийн үед үхжиж эхэлсэн учраас тайрахаас аргагүй болсон тухай албаны хүн мэдээллээ. Эндхийн иргэд модыг эргүүлэн байранд нь тавьж, гэрэлтүүлэг чимэглэл нэмэн, хүмүүсийн олноор очдог байгалийн цогцолбор болгосонд баяртай байгаа ажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Good news
2013-07-06