"Хүй 7 худаг" хүрэх тасалбарын үнэ 100-1000 төгрөг байна
Наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 11, 12, 13 –ны өдрүүдэд 08:00 -22:30 хүртэл ажиллана.Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм.
Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх явах их багтаамжийн автобус 11, 12 –нд М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, “Хүй 7 худаг–МУБИС” 13–нд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явна.
Үндэсний их баяр, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ
| д/д | Чиглэлийн нэр | Тээврийн хэрэгслийн төрөл | Тээврийн хэрэлслийн тоо | Зорчих үнэ | ||
| Том хүн | Хүүхэд | |||||
| 1 | Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон | Бага багтаамжийн автобус | 4 | 1000 | 300 | |
| 2 | Хүй 7 худаг -7 буудал | Бага багтаамжийн автобус | 4 | 1000 | 300 | |
| 3 | Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |
| 4 | Хүй 7 худаг -5 шар | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |
| 5 | Хүй 7 худаг –Ханын материалын комбинат | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |
| 6 | Хүй 7 худаг –Төмөр замын буудал | Бага багтаамжийн автобус | 10 | 300 | 100 | |
| Бага багтаамжийн автобусны дүн | 30 | |||||
| 7 | Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн | Их багтаамжийн автобус | 20 | 800 | 300 | |
| Нийт дүн | 50 | |||||
СЭТГЭГДЭЛ БИЧИХ