УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

img

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх лхагва гаригт Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө тангараг өргөх билээ. Энэхүү арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу болох бөгөөд УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан  Төрийн ордны гадна болно. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглох бол Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид угтах ёслолын бүжиг бүжих аж. Түүнчлэн энэ үеэр цэргийн жагсаал болох юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээ үүгээр дуусахгүй бөгөөд Гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан дурсгалын зураг татуулна. Д.Цэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ddddd:
Наад баяр наадам яах вэ? Цаан чинь ... Хар мөртэй муухай сонгуул!! Яг сонгуулын дараагаас авхуулаад муу муухай зүйл аллага хядлага гараад эхэллэээ!!! Нэг хүүхэн нөгөөгөө муухайгаар аллаа гэнэ, яг дараа нь Эрхүүд нэг Монгол залуу амиа хорлолоо л гэнэ!! Бас нэг хүн УБт таксинд алууллаа, эхнэрээ хөнөөлөө гээд муухай хэрэгүүд ар араасаа байна!! !! Сүсэг бишрэл зөн билэгт итгэдэг Монголчуудын хувьд энэ сонгууль бол их л хар мөртэй сонгууль байна!!
2013-07-07
zochin:
Ерөнийлөгчийн тангараг өргөх арга хэмжээ үүгээр дуусахгүй бөгөөд Гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан дурсгалын зураг татуулна.
2013-07-06
zochin:
Ерөнийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглох бол Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид угтах ёслолын бүжиг болох юм. Түүнчлэн энэ үеэр цэргийн жагсаал хошууч генерал Б.Баярмагнай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгснөөр эхэлнэ.
2013-07-06
zochin:
Erunhiilugch geed yadaj zuv bicheech
2013-07-06