Агаарын бохирдлыг бууруулах ажлын явцын талаар мэдээлэл сонслоо

img

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Улаанбаатарын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл” сэдвээр, Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Монголын Мянганы сорилын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 26775 сайжруулсан зуух, нийт 36159 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулаад байгаа аж. Энэ нь борлуулалт 37.5 хувьтай байна гэсэн үг. Үртсэн шахмал түлшний үйлдвэрүүдийн гэрээний биелэлт 64.7, хагас коксон түлшнийх дөнгөж 7.4 хувьтай байна. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг хөнгөлөх урамшууллын журам, Аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 22-нд батлагдсан ч албажих шатандаа буй тул эхний ээлжинд зуух авсан айлуудаа хамруулах бодолтой байгаагаа Үндэсний хорооны ажлын албаны дарга ярив. Түүнээс гадна ДЦС-2 ТӨХК-ийн коксжих нүүрсний үйлдвэрийн нэгдүгээр ээлжийн ажил хоцронгуй буюу 80 хувьтай байгаа ажээ. Монгол алт ХХК-тай гэрээ байгуулж, 2012 оны эхний хагасад 21 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэхээр болжээ. Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах ажлын хүрээнд үйлчилгээнд явж буй том оврын 400 автобусыг дизель болон шингэрүүлсэн хийн түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх ажил арванхоёрдугаар сард багтан дуусах юм байна. Мөн төрийн албаны үйлчилгээнд явж буй 1500 тээврийн хэрэгсэлд хорт утааны шүүлтүүр суурилуулах ажлыг Хаш техник ХХК-аар гүйцэтгүүлсэн байна. Стандарт хэмжил зүйн газраас хагас коксон түлшний стандартыг батлан гаргажээ. Үндэсний хорооны дарга Д.Баттулга хэлэхдээ “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажилд оролцож байгаа яамд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагын авч буй арга хэмжээний үр дүнд бид зарим төлөвлөсөн зүйлээ хийгээд байна. Хүмүүс үр дүн нь гарахгүй байна, гарч байна гээд янз бүрээр л ярьж байгаа. Бид утааг бууруулах л ажил хийж байгаа. Энэ тийм өргөс авсан юм шиг амархан үр дүн нь мэдрэгдээд байдаг ажил биш юм. Гэхдээ ганц нэг жишээ хэлье. Дарь эхэд 52 уурын зуух хааж төвлөрсөн дулаанд холболоо. Тэнд өчигдөр хэмжилт хийлгэсэн. Түүнийгээ 2009 оны 10 сарынхтай харьцуулж үзлээ. Бас ч гэж арай дулаан үеийн үзүүлэлт. Тэр үед тэнд нэг шоо метрт 4 мг тоосонцортой байж. Өчигдөр 0,5 мг хүрэхгүй байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 20-иод мянган айлд утааг 90 хувь багасгадаг турк зуух тараасан. Эдгээр айлын утаа 32-ын тойрогт орж ирдэг. Түүнийг бас өчигдөр хэмжлээ. 2009 онд тоосонцор нь 2,5 мг байсан бол өчигдрийн хэмжилтээр 1 хүрэхгүй болжээ. Энэ мэтчилэн авсан арга хэмжээ тухай тухайн бүсдээ үр дүнгээ өгч байна. Гэтэл 3,4 дүгээр хорооллын хойд талын айлуудыг үртсэн болон хагас коксон түлшээр хангах байсан ч гэрээ хийсэн үйлдвэрүүдийн хариуцлагагүйгээс олигтой нийлүүлж чадсангүй. Тэнд утаатайгаа л байна. Цахилгаан халаагуур мянгаад айлд тавиад туршиж байна. Дээр нь Дэнжийн мянга, Ус-15-ын 100 гаруй уурын зуухыг хаахаар төлөвлөөд ажиллаж байна. Эдгээр ажлын үр дүн хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн эерэг нөлөөлж буй байдлыг Эрүүл мэндийн яам, Цэвэр агаар сантай хамтран тогтоолгох судалгааг Ламбаа сайдын хэлснээр хийлгэх нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ агаарын чанар, бохирдол, түүний хот, суурин газрын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон мэдээг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр хүргэхэд анхаарахыг сэтгүүлчдээс хүсч байна” хэмээв      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрдэнэ:
1-Р ХОРООЛЛЫН АРЫН ДЭНЖИЙН УТАА АРАЙ ДЭНДҮҮ АЙМААР МУУСАЙН ХҮҮХДҮҮД ӨГЛӨӨ ХИЧЭЭЛДЭ ИРЭХ ГЭЖ ЗАМДАА ЮУ Ч ХАРАХГҮЙ ИРДЭГ Ш ТЭЭ ЯАГААД ИЙМ АЙМААР ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД БАЙХАД УЛС ТӨР ЗАСАГ НЬ ТООХГҮЙ БАЙДАГ ЮМ БЭ ЁСТОЙ ДЭНДҮҮ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БНА Ш ТЭЭ
2012-02-25
ирэх жилийн сонгуулийн шоунаас өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудал байна. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө ба чандганы цахилгаан станцын төлөвлөгөөний өрсөлдөөн. Монголын ард түмэн болон УБ хотын ард иргэд алиныг нь дэмжих бол. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө гэдэг нь одоо УБ хотод байдаг 2,3,4-р цахилгаан станцын дараах 5-р цахилгаан станцыг барих төлөвлөгөө юм. Хуучин 3-р цахилгаан станцын суурин дээр барихаар төлөвлөж байгаа. Учир нь өмнө нь хэрэглэж байсан дулаан халаалтын хоолой нь ашиглагдах болохоор. Түүний хамгийн гол шалтгаан нь 3-р цахилгаан станцад ажилладаг 1000 хүний ажил хөдөлмөрийн асуудал. 2-рт нүүрснээс хагас коксжуулсан нүүрс гаргаж авах үйлдвэр барьж, улс төрчдийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан “Хагас кокс, хагас кокс” хэмээн шуугиан тарьж сурталчилан гэр хорооллын хүмүүсд ашиглуулахаар үр дүнд хүрсэн. Ийнхүү 800 хүний ажлын байрыг хэвээр хадгалж байна хэмээн хөөрөн баярлацгаав. 3 –р цахилгаан станцын 1000 ажилчдыг 5-р цахилгаан станцад ашиглан өөрсдийнхөө ажлыг хамгаалахын төлөө улайран зүтгэж байна. 3-р цахилгаан станц гэдэг нь Сүхбаатарын талбайгаас 5 км –ын л зайтай газар байдаг. Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө, Францын Ефелийн цамхагийн хажууд цахилгаан станц барина гэсэнтэй адил төлөвлөгөө юм. Тайландад Чэнмайгаас 40 км алслагдсан Maemoh –д, Бангкокоос 50 км алслагдсан Maptaphut –д цахилгаан станц барих үед ард түмэн хүчтэй эсэргүүцэн ширүүн үймээн самуун дэгдээсэн. Хэрэв ялагдвал түүний дараа 30 жилийн турш хортой бодис бүхий агаараар өдөр бүр амьсгалах болно. Олон хүүхдүүд нас барж, өвчинд шаналан зовох болно. Тийм учраас ард түмэн үүний эсрэг ширүүн зоригтой тэмцсэн. Гэтэл УБ хотын ард иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу ч ярихгүй дуугүй л байна. Цахилгаан станцаас гарах утааны нөлөөгөөр жил бүр 100 хүүхэд нас барж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа мөртлөө энэ талаар юу ч ярихгүй юм. Түүгээр ч барахгүй 5-р цахилгаан станцыг барьж байгуулна гэх өмнө нь 30 жилийн турш бохир утаагаар өдөр бүр амьсгалж байсан мөртлөө ш дээ. Үүнийг санаачилсан хүмүүс магадгүй ингэж хэлэх байх.
2011-12-20