Төрийн орон сууцны корпораци байгуулна

img

  Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах энэ байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэгт гүйцэтгэнэ. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэгзорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллана. Хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэхээр тогтлоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolj:
yu ch kiikgui zugeer idej uusan kogiin gazar bsan bh daa shine gazart ni shine ek oronch zubt kuniig oruulna uu neree devshuulbel bh uu said aa
2013-07-07
irgen:
Ulsiin medliin bairand zugeer sar buriinhee holsoo tolood suuh bailgui dee.Sariin hols ni bolomjiin baih. Iim bair ahiuhan barih heregtei demjij bna. Bi lav ormoor bna, bair avah mongo baihgui tul.
2013-07-07
зочин:
Энэ чинь одоогийнхоос үнэ ханш, зээлийн хүүгийн хувьд ижил байх биз дээ. Тэгэхгүй бол төрийн албанд орсноор илүү ашигтай гээд нөгөө элдэв танил тал, арын хаалга, хахууль ахин нэмэгдэх болно доо.
2013-07-07