Нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлнэ

img

  Герман улсын технологи ашиглан нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлж, хариуцсан төслийн нэгж байгуулахаар Засгийн газрын өнөөдрын хуралдаанаар тогтлоо.ХБНГУ-ын Засгийн газраас эрдэс баялаг, уул уурхайн салбарын стратегийн бодлогын хүрээнд цөөн тооны оронтой стратегийн түншлэл байгуулахаар2 010 ондшийдвэрлэсэн ба Монгол Улс үүнд багтсан юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт "Монгол Улсын Засгийн газар ялангуяа нүүрс шингэрүүлэх болон боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, өнгөт металл, газрын ховор металл боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ” гэж заасан байна. Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаачилгад тулгуурлах бөгөөд боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрийн эзэмшлийн хувийг 51 байхаар тогтлоо. Ингэхдээ иргэдийн оролцоо, ил тод хэрэгжилтийг хангах үүднээс Монголын хөрөнгийн биржээр тодорхой хэмжээний хувьцааг арилжаална. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ман -н новшнуудаас жаахан ч болов холдлоо одоо хөгжнөө монгол
2013-07-07
irgen:
German ulsiin tehnologiig ashiglah ni tumen zov. Hargi nar yas ulsuud mash zov songolt. Bayar hurgiye.
2013-07-07
bldb:
ovoo do manai uls benzin vildwerledeg bolbol
2013-07-06