Нүүр улайхааргүй наадамлах нь ээ
Өнөө жилийн үндэсний их баяр наадамд 1,5 тэрбум төгрөг төсөвлөж, жилдээ ганц тохиох үндэсний их баяр наадмаа нүүр улайхааргүй тэмдэглэхэд юу нь буруу байх вэ хэмээн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг саяхан сэтгүүлчидтэй хийх уулзалтынхаа үеэр хэлээд авсан. Тиймдээ ч Төв Цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд баяр наадмыг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор дөрвөн ширхэг лед дэлгэцийг цэнгэлдэхийн дотор, гадна талд, гурван лед дэлгэцийг Хүй долоон худагт байршуулж байгаа аж. Мөн энэ жил Япон улсаас агаарын бөмбөлөг авчирч Сүхбаатарын талбайд нэг, Төв цэнгэлдэхэд нэг, Хүй долоон худагт хоёр ширхэгийг тус тус байрлуулсан байна. Хүй долоон худагт урлагийн үзүүлбэрт зориулсан хэд хэдэн тайз засч зөвхөн монголчууддаа төдийгүй гадны зочид гийчдэд монгол урлагийн гайхамшигийг үзүүлэх гэнэ. Харин наадмын хаалтыг Сүхбаатарын талбай, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл, Баянзүрх дүүргийн 084-р анги, Чингэлтэй дүүргийн долоон буудал зэрэг дөрвөн газраас нэгэн зэрэг ёслолын буудлага буудснаар өндөрлөх юм. Энэхүү дөрвөн зүгээс салют буудах нь монголдоо анх удаа хамгийн том, нүсэр ёслолын буудлага байх гэнэ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ