П.Сэргэлэн: Гиннесийн холбоо 3000 морин уралдааныг бүртгэхээ албан ёсоор мэдэгдлээ

img

Жил бүрийн наймдугаар сарын 10-нд “Дэлхийн адууны баярын өдөр”-ийг олон улс оронд тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл манай улсад энэ жил хэрхэн тэмдэглэх талаар ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээс тодрууллаа.

-Ирэх наймдугаар сард танай холбооноос 10 мянган морьтны жагсаал зохион байгуулах гэж байгаа юм байна. Монголын түүхэнд өмнө нь ийм олон морьтон нэг дор цуглаж байсан түүх бий юу?

-1263 онд Хубилай хаан дэлхийд анх удаа адууны яамыг Монгол улсад байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 750 жил өнгөрсөн байна. Энэ түүхт ойгоо бид бүхэн өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэ ойн хүрээнд Монгол улсад дэлхийн адууны баярыг тэмдэглэж, дэлхийн морьтонгууд нэг дор цуглана. Мөн монгол үндэснийхээ хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилтуудыг бүртгэж, Гиннесийн номонд бүртгүүлэх болсон. Гиннесийн холбоо бидэнд хандаж, 3000 морин уралдааныг бүртгэхээ албан ёсоор мэдэгдсэн

-3000 морин уралдаан хэзээ, хаана болох вэ?

-Ирэх сарын 9,10-нд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал болно. Мөн энэ үеэр 3000 морины уралдаан зохион байгуулахаар боллоо. Энэ үйл ажиллагааг  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, ивээл дороо зохион байгуулж байгаа юм. Жагсаалд Монголын Морин спорт, уяачдын холбооны салбар холбооны 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцоно.

- Гиннесийн номонд бүртгүүлэх арга хэмжээнээс гадна өөр арга хэмжээ зохиогдох уу?

- Эрдэм шинжилгээний хурал болно. Энэ хурлын зэрэгцээ бид монгол адуугаа дэлхийн адууны үүлдрээр баталгаажуулсан каталогийг гаргана. Өнөөдрийг хүртэл монгол адуу дэлхийн адууны үүлдэрт бүртгэлгүй байгаа. Дэлхийн ямар ч адууны каталоги, ном зохиолоос монгол адууны тухай нэг ч үг өгүүлбэр, зураг байдаггүй. Тиймээс бид монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгэж, каталогид нь оруулж монгол адуугаа бид гэрчилгээтэй, паспорттой болгох юм. Энэ бидний цаашдын хөгжилд маш чухал. Мөн морины төлөө зүтгэж явсан үе үеийн алдартнууддаа хийж байгаа том гавьяа, хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yuyuyuyu:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-07