Баяр наадмыг 1200 сэтгүүлч сурвалжилна
Монгол наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Тэгвэл Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойг сурвалжлахаар дотоодын 80 орчим байгууллагын 1200 орчим сэтгүүлч, зураглаач, фото сурвалжлагч хүсэлт гарган зөвшөөрлөө авчээ. Мөн Шинэ Зеланд, Франц, Японы ЭН Эйч Кей, БНХАУ-ын Синхуа, БНТурк зэрэг гадаадын орны хэвлэл, мэдээллийн байгууллагын 60 орчим ажилтан баяр наадмыг сурвалжлахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ