Төрийн албаны шалгалтын журамд өөрчлөлт оржээ
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны мэргэжлийн шалгалтын журамд гурван төрлийн өөрчлөлт оруулсан байна. Төрийн албаны мэргэжлийн шалгалтын шинэчлэгдсэн журмыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн Төрийн албаны мэргэжлийн шалгалтын журамд Төрийн албаны зөвлөлөөс өөрчлөлт оруулсан байна. Төрийн албаны шалгалт өгөх иргэд зөвхөн хуулийн шалгалт өгдөг байсныг өөрчилж, монгол хэл бичгий болон монгол орны түүх, байгалийн ухаан, логик сэтгэлгээг тогтоох зэрэг 60 асуулттай тестээр шалгалт өгөх юм. Мөн төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссын гаргасны дагуу тодорхой хуулиудаар шалгалт өгнө. Тухайлбал, монгол хэлний шалгалт 15 асуулттай, босго оноотой байх юм байна.
Төрийн албаны мэргэжлийн шалгалтын журамд өнгөрсөн хугацаанд иргэдээс ихээхэн гомдол иржээ. Тиймээс дээрх журмыг өөрчлөхөөр болсон байна. Төрийн албанд орох хүсэлтэй иргэд дээрх тестийн шалгалт өгөөд зогсохгүй өөрийнхөө зан үйлийг харуулсан ярилцлагын шалгалт өгөх юм. Ийнхүү төрийн албан хаагчийн шалгалтад орох хүсэлтэй иргэд ирэх наймдугаар сарын сүүлээр шинэчлэгдсэн журмаар шалгалт өгч эхэлнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ