“Цаатан наадам” өндөрлөлөө
Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг “Цаатан наадам” өнөөдөр болж, өндөрлөжээ. Өдгөө найм дахь жилдээ болсон уг наадам соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн аж амьдралыг сурталчлах зорилготой ажээ.
Хөвсгөл далайн эрэг дээр байрлах “Далай тур” жуулчны баазад болсон “Цаатан наадам”-ын үеэр нутгийн иргэдийн гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 32 бөхийн барилдуулж, бэсрэг наадам хийсэн байна.
Мөн ардын авьяастнуудын урлагийн тоглолт хийж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ирсэн зочдод У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тоглож сонирхуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ