Өнөөдөр буриад сурын харваа эхэлнэ

img

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Харин өнөөдөр Буриад сурын харваа эхэлнэ. Буриад сурын харваа нь өнгөрсөн жилээс эхлэн шинэ дүрэмийн дагуу явагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, урьд жилүүдэд насны эрэмбээр сумаа тавьдаг байсан бол өнгөрсөн жилээс цолны эрэмбээр сумаа тавьж эхэлсэн.

Сонирхуулахад, буриад, халх сур хоёр арга техник, нум сум нь ойролцоо боловч харвах зай нь өөр байдаг аж. Халх сур 70-75 метрт харвадаг бол Буриадууд 20-30 сум буюу 60-45 метрт харвадаг байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ