Сэлэнгэ аймагт өндгөн чинээ мөндөр оржээ
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд энэ сарын 4-нд хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч мөндөрийн хэмжээ тахианы өндөгний хэмжээтэй байсан тул Түшиг сумын Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, Соёлын төв, айлуудын байшингийн дээвэр нурж, олон газрын цонхны шил хагарчээ.
Мөн байгалийн гамшгийн улмаас өндөр хүчдэл, холбооны шугамууд унаж, сумын хэмжээнд цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарсанаас болоод Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай мэдээ хүргэж чадаагүй байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ