Т.Билэгтийг өнгөрсөн бямба гаригт баривчилжээ

Тодруулбал, Т.Билэгт өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд буусан байна. Түүнийг цагдаагийнхан монгол ирсний маргааш буюу бямба гаригийн өглөө баривчилжээ. Баривчилгааны дараа түүний биед үзлэг хийхэд ямар нэг хагалгаа хийлгэсэн шарх сорви, ул мөр байгаагүй гэнэ. Гэхдээ нэгэнт зүрхний хүнд хагалгаа хийлгэсэн нь үнэн бол тэр энэ талаарх эмчийн дүгнэлт, эмнэлгийн акт баримтыг хуулийнханд гаргаж өгөх нь ойлгомжтой.
Түүнийг өдгөө хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад “АНУ-д эмчилгээ хийлгэх” нэрээр гадагшаа яваад сураггүй болсон билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ