Хурдан морины салбар хороо хуралдана
Үндэсний их баяр наадам гуравхан хоногийн дараа болох нь. Тэгвэл өнөөдөр хурдан морины салбар хороо хуралдахаар болжээ. Тэд хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд болох хурлын үеэр ММСУХ, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссынхон хамтран мэдээлэл өгөх ажээ. Хурал 12 цагаас болно. Дашрамд сонирхуулад баяр наадмын уралдаан энэ сарын 10-нд хязаалан насны уралдаанаар эхлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ