Саудын Араб алтаар метро барих гэнэ

img

Саудын Арабын нийслэл Эр-Рияде хотноо алтаар метро барихаар болжээ.  Ирак гаралтай Их Британийн архитектор Заха Хадид “Энэ бол дэлхийн хамгийн тансаг метро болно” хэмээн амлаж байна. Тэрбээр энэхүү метрог гялалзсан алтан ханатай, гантиг чулуун шалтай хийхээр тооцоолжээ. Харин дотогшоо нарны гэрлийг нэвтрүүлэхийн тулд метроны тааз нь нэвт харагддаг байх юм. Хамгийн чухал зүйлийн нэг бол алтаар метроны бариул, жолоочийн бүхээг болон ханан дээр байрлах уран чамин хээнүүдийг урлахаар төлөвлөжээ.

Шинэ метроны талбай  20.434 мянган метр квадрат. Зургаан зогсоолтой бөгөөд нисэх буудал, олон улсын галт тэрэгний буудал руу шууд очих гэнэ. Саудын Арабын хаан Абдалле ибн Абдель Азизу Аль Саудуд уг санаа таалагдсан, дэмжиж байгаа хэмээн мэдэгдлээ.  Алтаар урласан метро 2016 онд ашиглалтад орно гэлээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
He he eniig Gankhuud heleh yumsan
2013-07-08
qwer:
hamgiin gol n end alt gedeg yumnii bair suuri oorchligdoj baigaag helj bna
2013-07-08
mongol:
Arabuud heterhii ih materiallag zvil shvtdeg sonin xvmvvs tegsen hernee oyun uhaanii hubid dendvv yaduu, gadniihaniig munguur zodood l tansag yum bvteelgeed bna. Altan metrogoor yabsan ch adilhan engiin metrogoor yabsan ch adilhan shvv dee. Manai mongolchuud bol arabin ertunzud neg ih udaan tesexgvi. Sonin helberdsen amidraliig ni oilgoh ch vgvi.
2013-07-08
baaca:
gaixaltai goe mitpo bolox baixdaa ochij vzex yamcan
2013-07-08