Москвад хууль бус цагаачтай хатуу байр суурьнаас хандана
Москва хотын дарга Сергей Собьянин цагаачлалын асуудалд хатуу байр суурьтай хандахаа илэрхийлсний дараа 2500 гаруй хууль бус цагаачийг баривчилжээ. Хууль бус цагаачдын олонхи нь хуучин Зөвлөлтийн харьяанд байсан Төв Азийн орнуудын иргэд байжээ.
.
“Россия-1” телевизийн мэдээлснээр, цагдаагийн “Саад-1” цуврал ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийн 600 нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож түр хориход хоригдож байсан аж. Одоогоор баригдсан иргэдийг хилийн гадна байрлах түр хуаранд байлгаж байна. Энэхүү ажиллагааг ирэх есдүгээр сард болох Москва хотын даргын сонгуульд өрсөлдөгчдийн мөрийн хөтөлбөр хэмээн ойлгох иргэд цөөнгүй байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр цагдаагийн ажилтнууд дахин 1000 гаруй хууль бус цагаачийг баривчилсан хэмээн “Россия-1” телевиз мэдэгдлээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ