
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлд обьектын хэд хэдэн түймэр гарчээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Амины орон сууц”-ны 10 дугаар гудамжинд иргэн Б-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги ажиллан галыг унтраасан байна. Харин энэ үеэр 39 настай эрэгтэй хүн амиа алдсан байна.
Мөн МҮОНРТ-ийн байрны дулааны шугамын өрөөнд цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги ажиллаж унтраажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ