
Орон нутгаар бороо хур элбэгтэй байгаагаас гол мөрөн үеэрлэх нь их байгаа. Үүнтэй холбоотойгоор усанд осолдох хүмүүсийн тоо ч нэмэгдэх болсон. Өчигдөр л гэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн М /30 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд унаж урсчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын хоёр албан хаагч “Усан эргүүл”-ээр үүрэг гүйцэтгэж байхдаа түүнийг уснаас эсэн мэнд гаргаж, аймгийн эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ