Наадмын өдрүүд бороо хуртай байна

img

  Энэ сарын 9-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар, 12-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар,11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчих, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голд сэлэхгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ