Д.Энхтайван: Зургаан жил үргэлжилсэн маргааныг шийдвэрлэлээ

.
ОХУ-ын иргэн Романовский Костантин Дмитриевичтэй хамтран байгуулсан гадаад, дотоодод худалдаа эрхлэх “Говь-Урал” компани нь 2007 онд Тээвэр хөгжлийн банкнаас таван удаагийн үйлдлээр 2.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ зээлийнхээ барьцаанд 10231 ширхэг хувьцаа, эд хөрөнгө тавьсан байна. “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж тухайн үед ажлаасаа гарсан байсан бөгөөд тус банкнаас авсан зээлээ төлөөгүй байжээ. Иймд Тээвэр хөгжлийн банк тус компанийн барьцаанд тавьсан хувьцааг өрөндөө авах бүрэн эрх үүсэж, шүүхийн шийдвэр гарсан боловч эрх мэдэлтнүүд шүүх засаглалын нөлөөгөөр уг хувьцааг Тээвэр хөгжлийн банк ашиглахыг хориглох шийдвэр гаргуулсан аж.
.
Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Энхтайван ярихдаа “Энэ бүх асуудлыг улсын Дээд шүүхэд эцэслэн шийдвэрлэлээ. Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэдийгээр миний асуудал зургаан жилийн дараа дуусч байгаа ч манай хууль хяналтын байгууллага үнэхээр хүнд сурталтай байна” гэв
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ